Үсний онцлогтоо тохирсон бүтээгдэхүүнийг ХЭРХЭН СОНГОХ ВЭ

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хэдийгээр бид жилийн дөрвөн улирлын турш үсээ хайрлан хамгаалах ёстой ч урин дулаан цагт үс маань хэзээ хэзээнээс илүү өнгөлөг, эрүүл харагдах хэрэгтэй. Гадуур явахдаа нүүрээ хэдий сайн будсан ч, хэчнээн өнгөлөг хувцасласан ч үс салаалсан, хуурайшсан, хагтсан, өнгөө алдсан бол тийм ч сайхан харагдахгүй л болов уу. Тиймээс www.news24.mn сайтын хамт олон залуус та бүхэндээ өөрийн үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаар зөвлөгөөг хүргэж байна. 

ШАМПУНИЙН НАЙРЛАГА, БҮТЭЦТЭЙ ТАНИЛЦАХ

Хүмүүсийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бүтэц, найрлагыг нь анзааралгүйгээр худалдан авалт хийх явдал юм. Бүтээгдэхүүнээ буруу сонгосноор үс өөрт хэрэгтэй амин дэм, тэжээлээ авч чаддаггүй учир гандаж, унадаг. 

Мөн таны үсэнд яг ямар төрлийн арчилгаа хэрэгтэй байна вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл таны үс амархан тослогтдог бол тослогийн түвшинг тэнцвэржүүлэн хуйхны бохирдлыг бүрэн цэвэрлэдэг бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Үйлчилгээг нь анзаарч уншихгүйгээр худалдан авалт хийсэн тохиолдолд үсээ улам л гэмтээгээд зогсохгүй мөнгө санхүүгээрээ ч хохирох эрсдэлтэй. 

ӨӨРИЙН ҮСНИЙ ОНЦЛОГИЙГ МЭДЭХ

Нүүрний бүтээгдэхүүн сонгохдоо арьсны онцлогтоо тохируулан сонгодог шиг үсний шампунь сонгохдоо ч бас өөрийн үсний онцлог, төрлийг сайтар мэдэж байж сонгох хэрэгтэй.

  • НАРИЙН ШИРХЭГТЭЙ ҮС

Нарийн ширхэгтэй үс амархан тослогтох хандлагатай байдаг. Тиймээс зөөлөн бүтэцтэй, сайн хөөсөрдөг, өдөр тутам угаахад тохиромжтой шампунь сонгоорой.

  • БУРЖГАР, ХӨВСГӨР ҮС

Хэрэв та төрөлхийн буржгар үстэй бол шампунь хэрэглэснийхээ дараа ангижруулагч хэрэглэж хэвшээрэй. Энэ нь таны үсийг илүү зөөлөн, намирсан болгоно.

  • ХУУРАЙ, БҮДҮҮН ШИРХЭГТЭЙ ҮС

Харин эсрэгээрээ хуурай, бүдүүн ширхэгтэй үсэнд ангижруулагч хэрэглэх нь тийм ч таатай биш ажээ. Хуурай үсийг чийгшүүлж, тэжээл өгөх шаардлагатай тул кремэн бүтэцтэй шампунь илүү тохиромжтой юм.

  • БУДАГТАЙ ҮС

Будагтай үсийг угаахад өнгийг нь хадгалж үлдэх чухал. Хэрэв энгийн үсний шампуниар угаавал үс хатуурч, будаг нь амархан арилна. Тиймээс үсний өнгийг хадгалж үлдэх зориулалтын амин дэм агуулсан, будагтай үсний шампунь хэрэглэхийг санал болгож байна.

ӨДӨР БҮР ҮСЭЭ УГААХААС ЗАЙЛСХИЙХ

Та үсний онцлогтоо тохирсон, зөв шампунь сонгож авлаа ч өдөр бүр үсээ угаах нь үсний тослогийн хэмжээг бууруулж, хуурайшуулах шалтгаан болно. Тиймээс үсээ долоо хоногт дунджаар 3 удаа угааж хэвших нь зөв.

МОНГОЛ ХҮНД ТОХИРОМЖТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Монгол улс эрс тэс уур амьсгалтай учраас гадаадын хэчнээн сайн бүтээгдэхүүн хэрэглээд ч үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Харин Биомон шампунь нь Монголчуудын үсний бүтэц дээр олон жилийн турш судалгаа хийсний үр дүнд бүтээгдсэн шампунь тул үсээ эрүүлжүүлэх гээд хэчнээн хичээсэн ч үр дүнд хүрээгүй залуус маань сонгон хэрэглээд үзээрэй. 

Энэ нь Монголын хөрсөнд ургасан олон төрлийн ашиг шимт ургамлаар хийгдсэнээс гадна Монгол хүний үсний олон төрлийн асуудлуудад тулгуурлан хийгдсэн гэдгээрээ онцлог юм. 

ГУРАМСАН ХАНДТАЙ ШАМПУНЬ /УНАЛТТАЙ ҮСЭНД ЗОРИУЛСАН ШАМПУНЬ/

Үйлчилгээ: Үс уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэж, урт өргөн болгоно. Тослогийн түвшинг тэнцвэржүүлж, хуйхыг гүн цэвэрлэнэ.

Найрлага: Халгайн ханд, цагаан гаа, хумсан цэцэг.

ЧИХЭР ӨВСНИЙ ХАНДТАЙ ШАМПУНЬ /ХУУРАЙ ГЭМТЭЛТЭЙ ҮСЭНД ЗОРИУЛСАН/

Үйлчилгээ: Хуйхыг гүн чийгшүүлж хагийг арилгаж хуйханд тэжээл өгнө. Хуурай болон хагаралтай үсийг эмчилж торгомсог болгоно.

Найрлага: Чихэр өвсний ханд, зуун наст, цинкийн комплекс нэгдэл.

ГАНГЫН ХАНДТАЙ ШАМПУНЬ /БУДАГТАЙ, ХИМИТЭЙ ҮСЭНД ЗОРИУЛСАН/

Үйлчилгээ: Үсэнд тэжээл өгч, гялалзсан зөөлөн болгоно. Үсийг уургаар тэтгэж бат бэх болгон, хуйхыг цэвэрлэж үсийг эрүүл торгомсог болгоно.

Найрлага: Гангын ханд, долоогоно жимсний ханд, овьёосны ханд.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.154.65)