Хямралтай тэмцэхэд зориулж 500 тэрбум еврогийн сан байгуулахыг санал болгожээ

Коронавирусний хямралтай тэмцэхэд нь Европын холбоонд туслахын тулд 500 тэрбум еврогийн сан байгуулахыг Герман, Францын удирдагчид санал болгожээ.

Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар цахим уулзалт хийж, коронавирусний цар тахлын улмаас ихээхэн хохирол амсаад буй Европын холбооны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Коронавирусний дэгдсэний улмаас хамгийн их хохирол амссан бүс нутаг, эдийн засгийн салбаруудад тэтгэмж олгох сан байгуулах тухай төлөвлөгөөг дэмжиж байгаагаа хоёр улсын удирдагчид мэдэгдсэн байна.

Ийм сан байгуулах нь Европын холбооны нэгдмэл стратеги бөгөөд нэг алхам урагшилсан чухал явдал болох юм гэж Э.Макро мэдэгджээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.26.112)