Японы ДНБ 3.4 хувиар бууржээ

ТОКИО. /NHK/. Японы эдийн засагт коронавирусний цар тахал ихээхэн нөлөөлж, энэ оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар бууржээ.

 

Засгийн газрын мэдээлснээр, ДНБ-ийн тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээний зардал 0.7 хувиар буурсан бөгөөд халдварын улмаас иргэд гадуур хооллох, аялж зугаалахаас зайлсхийжээ. Мөн автомашины борлуулалт огцом буурсан байна.

 

 

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ. Мөн орон сууцны хөрөнгө оруулалт 4.5 хувиар, корпорацын хөрөнгө оруулалт 0.5 хувиар буурсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар, цар тахал энэ оны хоёрдугаар улиралд эдийн засагт улам их нөлөөлөх төлөвтэй байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.145.114)