“Apple” компани 100 орчим дэлгүүрээ нээнэ

“Apple” компани коронавирусний цар тахлын улмаас түр хугацаагаар хаагаад байсан 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар болсон тухай тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Дейдра О'Брайен мэдэгджээ. 

“Дэлхий даяар манай 100 орчим дэлгүүр үүд хаалгаа нээнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр халдварт өвчний аюулгүй байдлыг харгалзан үзэж худалдааны цэгүүдийн үйл ажиллагааны шинэ журмыг танилцуулжээ. Тодруулбал, худалдан авагчид дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих аж.

“Apple” компанийн 100 дэлгүүрээс 25 нь Флорида, Калифорни, Вашингтон, Хавай, Оклахома, Колорадо муж улсуудад нээгдэх бөгөөд ажиллах цагийн хуваарийг мужийн захирагчдын шаардлагад нийцүүлэн гаргах аж. Хятад, Тайвань, Хонконгийг оролцуулахгүйгээр дэлхий даяар “Apple”-н  нийт 458 худалдааны цэг үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“Apple” дэлгүүрүүдээ эхлээд Эх газрын Хятадад түр хугацаагаар хаасан бол 3 дугаар сарын 14-нөөс АНУ болон бусад улс оронд мөн худалдааны цэгүүдээ хаах шийдвэрийг гаргажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.225.12)