Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжихэд зориулж 4 тэрбум ам.доллар олгожээ

НЬЮ-ЙОРК. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ. Энэ тухай Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо пүрэв гарагт мэдэгджээ.  

АНУ-ын хамгийн том хот Нью-Йоркийн нийтийн тээврийн ачаалал коронавирусний халдварт өвчний улмаас 92 хувиар буурсан тухай мужийн амбан захирагч өмнө нь мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хоногт Нью-Йоркт коронавирусний халдварт өвчний улмаас 157 хүн нас баржээ. Тийнхүү тус мужид халдвар авсны улмаас нас барсан тоо аажмаар буурч байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.81.33.119)