Сэтгэл судлалын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд

Энэ удаагийн дугаартаа уг чиглэлээр суралцаж буй оюутан, төгсөгчид дэлхийн хэмжээний их сургуулиудын ямар ямар онлайн сургалтуудад хамрагдах боломжтой талаар мэдээлэл өгөх болно. 

Сүүлийн жилүүдэд онлайн сургалтын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн. Энэ нь хүмүүс тэр бүр эх орноо, хайртай гэр бүлээ орхиод харь улсыг зорих боломжгүй байдагтай холбоотой билээ.

Харин өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэртээ сууж байгаад л олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд Yolo.mn сайтын хамт олны зүгээс сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах 20 ҮНЭГҮЙ онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэрэн дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт рүү үсрэх болно. smiley

ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ /YALE UNIVERSITY/:

1. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС - Энэхүү хичээлээр та ойлголт, санах ой, итгэл үнэмшил, хайр, хүсэл тачаал, мөрөөдөл зэрэг олон үйл ажиллагааны талаар ойлголттой болно. 

2. ХҮНСНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ, БИОЛОГИ, УЛС ТӨР - Харин энэхүү хичээлийг сонгон судалснаар та буруу хооллолт, дэлхий дахины таргалалт, ядуурал, генийн өөрчлөлттэй хоол хүнсний талаар судлах болно. 

МАССАЧУСЕТСИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ /MIT/:

3. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС - Энэхүү хичээлийн хүрээнд тархи, хүний мөн чанар болон тархи оюун ухааныг хэрхэн дэмжин ажилладаг талаар судална. 

4. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС - Суралцагчид энэхүү хичээлийн хүрээнд сэтгэл судлалын ерөнхий онол санаанд суралцахаас гадна аливаа сэдвийг хөндөх чадварт суралцах юм. 

5. НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ - Ойлголтын талаар судлахад тань Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Stephan Chorover-ийн бэлдсэн энэхүү хичээл туслах болно. 

6. МЭДРЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН БА ЗАН БАЙДАЛ - Энэхүү хичээлийн хүрээнд та тархины мэдрэлийн болон бусад олон үйл ажиллагааны талаар суралцах боломжтой. 

7. АМЬТНЫ ЗАН БАЙДАЛ - Энэ хичээлийг сонгон суралцагчид хүн болон амьтны тархины дасан зохицох чадварыг судална. Тухайлбал орчин нөхцөлдөө амьд үлдэхийн тулд тархи тэрхүү нөхцөл байдалд хэрхэн дасан зохицдог талаар дэлгэрүүлэн судлах болно.

8. УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН СЭТГЭЛ БА ТӨСӨӨЛӨЛ - Та хүний бүтээлч байдал урлаг, шинжлэх ухаан, технологид хэрхэн нөлөөлдөг тухай энэхүү хичээлээс үзээрэй. 

9. БҮТЭЭЛЧ БАЙДАЛ - Бүтээлч байдал нь төсөөлөл, инноваци зэрэг зан байдалд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү хичээлийн хүрээнд судлах боломжтой.  

10. ОЮУН САНААНЫ НИЙГЭМ - Энэхүү ахисан түвшний хичээл нь хүний оюун ухаан хэрхэн ажилладаг болон оюун ухааны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ямар жижиг процессууд явагддаг талаар судална. 

11. СУРГАЛТЫН ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА - Та энэхүү хичээлийг судалснаар мэргэжлийн хүмүүс өөрсдийн хуримтлуулсан мэдлэгээ практикт хэрхэн ашигладаг талаарх мэдлэгийг хуримтлуулах боломжтой. 

12. АУТИЗМЫН ОНОЛ - Энэхүү хичээлийн хүрээнд та аутизмын онол нь аутизмын олон янзын нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгаа талаар судлах болно. Энэхүү хичээлийг сонгон суралцагсад аутизмтай хүмүүстэй харилцан ажиллах шаардлагатайг анхаарна уу.

13. ТАРХИНЫ БҮТЭЦ БА ГАРАЛ - Та бүхэн энэхүү курсийн хүрээнд тархи болон тархины хөгжлийн талаар судлах болно. 

iTUNES, PODCAST ДЭЭРХ ХИЧЭЭЛҮҮД:

14. БУДДЫН СЭТГЭЛ СУДЛАЛ - Буддын сэтгэл судлалын талаарх 24 цуврал хичээл нь танд энэ чиглэлийн талаар маш өргөн хүрээний мэдлэгийг олгох болно. 

15. КЛИНИКИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ -  Мөн л 24 цуврал лекц бүхий энэхүү хичээлийн хүрээнд та клиникийн сэтгэл судлал болон үүний нийгмийн халамжийн тогтолцоонд үзүүлэх үүргийн талаар судална.

16. ХЭРХЭН СЭТГЭЛ СУДЛААЧ ШИГ СЭТГЭХ ВЭ? - Стэнфордын их сургуулийн хэд хэдэн багш нарын хамтран бэлтгэсэн энэхүү цуврал хичээлийн хүрээнд та бүхэн хүний зан байдал, хандлага зэргийг маш олон талаас нь судлах боломжтой. 

17. НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ: ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ - 35 анги бүхий энэхүү цуврал хичээлийг Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Robb Willer удирдах бөгөөд орчин үеийн нийгэмд хувь хүний гүйцэтгэх үүргийн талаар судлах болно. 

18. ХҮНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ - Харин 26 лекц бүхий энэхүү цуврал хичээлийг Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Dacher Keltner удирдах болно. 

19. ХҮНИЙ АЗ ЖАРГАЛ - Мөн л Dacher Keltner профессорын удирдан явуулах энэхүү цуврал хичээлийн хүрээнд та тархины үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй судлах боломжтойгоос гадна мэргэжлийн сэтгэл судлаачид үүнийг хэрхэн судалдаг талаарх ойлголтуудыг эзэмшинэ. 

20. СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШИНЭ СЭТГЭЛ СУДЛАЛ Оксфордын их сургуулийн Mark Williams болон Danny Penman профессоруудын удирдан явуулах энэхүү 6 лекц бүхий цувралын хүрээнд та орчин үеийн нийгэм сэтгэл гутралд хэрхэн нөлөөлдөг болоод яагаад орчин үеийн амьдралын хэв маяг хүмүүст илүү их стресс, аз жаргалгүй байдал, сэтгэл хямрал зэргийг авч ирж буйг тайлбарлана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)