Д.Нямхүү: Өнөөдөр эхний сорьцоо авна. Аюул өнгөрөөгүй гэдгийг дахин хэлье

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.01/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүнээс илрээгүй, тандалтын 74 хүнээс авсан сорьцод халдвар илрээгүй. Ачаа тээврийн 21 жолооч, ажиглалтад байсан хүмүүсээс вирус илрээгүй байна. Чартерын онгоцоор ирсэн таван хүний ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлах байруудад байрлуулсан. Өнөөдөр эхний сорьцоо авна. Аюул өнгөрөөгүй гэдгийг дахин хэлье. Манай улс дахиад хоёр онгоц авна. Энэ нислэгийг эрсдэлтэй гэж тооцож байгаа. Үүнд онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Өнөөдөр бид дотооддоо халдвараа алдчихаагүй байгаа.Бид тэвчээр хатуужилтай байж, бие биедээ шаардлага тавьснаар коронаг даван туулна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)