Харилцан импортын татвар ногдуулах хугацааг хойшлуулна

Гадаадын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний импортод харилцан татвар ногдуулах хугацааг 3 сараар хойшлуулах саналыг АНУ-ын Засаг захиргаа баталжээ. Энэ жагсаалтад БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнээс гадна бусад улсын ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнүүд ороогүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ шийдвэр нь тусгай захирамж болон гарах бөгөөд захирамжид 90 хоногийн хугацаанд тодорхой бараа бүтээгдэхүүнүүдэд харилцан татвар ногдуулахгүй байхыг гаалийханд үүрэг болгох бүрэн эрхийг Сангийн яаманд олгож байгаа аж. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний импортод албан журмаар ногдуулсан эсвэл нэмэгдүүлсэн татварт хамаарахгүй аж.  

Түр хугацаагаар татвараас чөлөөлөгдөж буй импортын бараа бүтээгдэхүүнүүдэд гутал, хувцас, ачааны машинууд багтаж байна. Гадаадын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг Америкийн компаниудаас ийм санал гарчээ. Татвараас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүний жагсаалт илүү урт байсан учир Д.Трампын засаг захиргааны хэлэлцүүлгийн үеэр зарим барааг жагсаалтаас хассан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)