ЮНЕСКО: Дэлхийн 850 сая гаруй оюутан сургуульдаа хамрагдаж чадахгүй байна

Дэлхийн өнцөг булан бүрт сургуулиуд хаагдаж, 850 сая орчим хүүхэд коронавирусын тахлын эсрэг арга хэмжээний хүрээнд сургуульд хамрагдаж чадахгүй байна. Энэ тухай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) “ТАСС” агентлаг иш татан мэдээллээ. .

Боловсролын салбарт тэр дундаа их,  дээд сургууль, ЕБС-иудыг хаах шийдвэрийг дэлхийн 102 оронд гаргасан бол 11 оронд хэсэгчилсэн байдлаар хаагаад байна. ЮНЕСКО-гийн төлөөлөгчид хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ сууж байгаа  оюутнуудын тоо цаашид ч нэмэгдэж магадгүй хэмээн таамаглаж байна. Мөн энэ байдал нь боловсролын салбарын хувьд урьд өмнө байгаагүй хамгийн том бэрхшээл юм гэдгийг цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Аргументы и Факты

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)