Токио-2020: Олимпын галт бамбарыг асаажээ

Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод өнөөдөр асаалаа. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулжээ.

Шинэ коронавирусний халдварын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадам хуваарийн дагуу зохион байгуулагдах эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед галт бамбарыг асаах ёслол боллоо. Галт бамбарыг ирэх долдугаар сарын 24-нд эхлэх Олимпын наадам хүртэл буухиалах юм.

Олимпиа хотод болсон галт бамбарыг асаах ёслолд Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах, Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах  хорооны төлөөлөгчид багтсан 100 орчим хүн оролцжээ. Галт бамбарыг Японд энэ сарын 20-нд авчрах ажээ. 

Эх сурвалж: ТОКИО. Kyodo агентлаг

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)