БНСУ: Сургууль, цэцэрлэгийн эхлэх хугацааг хойшлуулав

БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ Даваа гарагт /2020.03.02/ болсон Засгийн газрын хуралдаанаас улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өмнө нь гуравдугаар сарын 9 хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн сунгах шийдвэр гарсныг танилцууллаа. 

Ингэснээр тус улсын их, дээд, дунд сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн эхлэх хугацааг гуравдугаар сарын 23 болгон хойшлууллаа. 

Дээрх шийдвэр нь тус улсын түүхэнд хичээлийн шинэ жилийг хойшлуулж байгаа анхны тохиолдол болж байна.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (44.195.23.152)