Сар шинийн баяраар банкууд хэрхэн ажиллах вэ?

Сар шинийн баярын өдрөөр банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя.  Коронавирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд банкууд гуравдугаар сарын 2-ныг дуусталх хугацаанд 16:00 цаг хүртэл ажиллаж байгааг анхаараарай.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
  • Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.

БОГД БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24, 25, 26-нд бүх салбар, тооцооны төв амарна. 
  • Шинийн 4 буюу хоёрдугаар сарын 27-оос эхлэн бүх салбар, тооцооны төв ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ГОЛОМТ БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

ХААН БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

ХАС БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

ТӨРИЙН БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
  • Чингэлтэй дүүргийн “Нарлаг дэнж” тооцооны төв хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллаад, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.
  • БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.

АРИГ БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд "Нисэх" салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна. "Нисэх" салбар 24 цагаар ажиллана.

КАПИТРОН БАНК
 

  • Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.


УЛААНБААТАР ХОТЫН БАНК 
 

  • ​Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)