Женнифер Лопесийн нүцгэн зураг шуугиан тарив

Б.Оргил

Өдгөө 50 настай дуучин бүсгүй, Женнифер Лопесийн  өнгөрсөн долоо хоногт Instagram-д байршуулсан бикинитэй селфи олон сая лайк, хэдэн зуун мянган сэтгэгдлийг хүлээн авч, цахим орчинд шуугиан тариад байна.  Тэрээр энэ удаа  #JLoChallenge хэмээн нэрлэгддэг, эрүүл бие махбод, зөв хөдөлгөөн, спортлог байхыг уриалсан челенжид нэгдэн өөрийнхөө толинд туссан хагас нүцгэн селфигээ байршуулжээ.  

"Амарч, тайвширлаа" хэмээн  Инстаграм дахь хувийн хуудсандаа  байршуулсан поп дивагийн энэхүү цагаан бикинитэй зураг нь хэдхэн цагийн дараа долоон сая like, зуун мянган орчим сэтгэгдэл хүлээж авсан байна. Одоо ч түүний зурган дор олон зуун эмэгтэйчүүд, олон зуун эрчүүд гайхаж биширсэн сэтгэгдлийг илгээсээр байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)