МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Ж.Одгарьд ламтай ярилцлаа.

​​​​​​

 

 

 

  • Монголын бурхан шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Шинэ коронавирус гарсантай холбогдуулан шашин номын газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэр гарсан байгаа. Гэтэл битүүний өдөр ном хурна гэсэн. Энэ арга хэмжээний үеэр олныг цуглуулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?

-Сар шинийн битүүний өдөр ном хурна. Энэ асуудал дээр гандантэгчэлин хийдээс таван хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс гаргасан байгаа. Ард иргэд маань гэрээсээ битүүний хурлыг сонсож сүсэглэн залбирч ар гэрээ даатгаж болно. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд Гандантэгчэнлин хийдээс хэвлэл мэдээллийн олон сувгуудтай хамтран шууд дамжуулан явуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд сүсэгтэн олон маань байгаа байгаа газраасаа залбирч хурал номдоо оролцож болно гэсэн үг.

Хуралд бодитоор оролцож, буян хураах, хурал номын үйл ажиллагаанд даган баясах асуудлыг шийдэхийн тулд онлайнаар айлтгал, даатгалыг нь хүлээж авах ажиллуудыг зохион байгууллаж байгаа.

-Цагаан сарын дараа хүмүүс засал номоо хийлгэхээр хийдийг ихээр зорьдог. Заавал шинийн 8-15-ны өдрүүдэд жилийн засал номоо хийлгэх ёстой гэсэн тогтсон ёс жаяг байдаг юм уу?

-Тухайн жилийн сайн сайхнаа даатгаж, барцад саад тотгороо арилгахын тулд заслын зан үйл хийлгэдэг. Заавал энэ өдрүүдэд хийлгэх албатай биш л дээ. Хэрэв засал ном уншуулбал илүү их буянтай буюу тустай гэж үздэг. Шинийн 1-15-ны өдөр нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан багш тэргүүтэн буруу үзэлтнийг номхтгосон өдөр хэмээн түүх шастирт тэмдэглэсэн байдаг.

Энэ өдрүүдэд засал номоо уншуулбал буян их арвижна хэмээн бэлгэшээдэг. Зарим тохиолдолд нохой жил гарахаас өмнө ес эхлэх цагаар ирэх жилийнхээ заслыг  хийлгэж  ч болдог. Халимаг монголчууд зулын 25-ны өдрөөс эхлээд засал номоо  хийлгэдэг. Засал номоо шинэ жил гаргаад шинийн 1-15-ны хооронд хийлгэж ч  болно. Эсвэл бүр хойш намрын дэлгэр цагт ч хийлгэсэн болно шүү дээ. Засал ном гэдэг нь эцсийн дүндээ өөрийн сэтгэлийг л засах  засал юм. Заслын дээд нь өөрийнхөө сэтгэлийг  засах юм шүү гэж манай дээдэс багш нар айлдаж байсан. Тэгэхээр аль ч цаг үед засал гэдэг өөрийнхөө сэтгэлийг л засах  юм. Засал ном хуруулах гэдэг буян хураахын тулд гэдгийг сүсэгтэн олон сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм.

-Заслыг  заавал хийдэд хийлгэх ёстой юу?

-Засал хурал ном уншуулахын хувьд хүрээ хийддээ ирж уншуулбал илүү сайн. Тэгэхдээ одоогийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүй.

Засал хийлгүүлсний ач тус нь өөрт ч болон олон хүнд тустай.  Засал хийлгэж байгаа  хүмүүс өөрөө сайн больё гэж хар амиа бодож ганданд ирдэг хүн тун ховор. Эх болсон амьтан болгон амгалан байгаасай, Монголын ард түмэн, хүн төрөлхтөн амар амгалан тайван байгаасай, гэхчлэн бусдын төлөө сайн сайхныг хүсэж сүсэглэж  хүрээ хийдэд засал номоо уншуулдаг. Харин  засал номоо уншуулснаас  ядаж засал хийлгэсэн гурав хоногтоо уурлахгүй байвал сайн. Гурав хоног худал хэлж нүгэл үйлдэхгүй ширүүн үг хэлэхгүй байвал сайнсан. Энэ нь өөр  дээрээ хийж байгаа бодит засал юм шүү.

-Хурал даган баясана гэдэг нь нэг төрлийн засал болж болох уу ?

-Хурал даган баясана гэдэг нь буян  хурааж байгаагийн нэг төрөл. Бусдын үйлдэж байгаа сайн үйлст даган баясах нь их тустай юм. Би өөрөө хийгээгүй ч гэсэн  тухайн хүний хийсэн сайн  үйлд нь  үнэн сэтгэлээсээ даган баяссанаар тэр хүний буяныг хурааж байгаа юм. Харин үүнийхээ эсрэгээр муу үйлийг даган баясах нь илүү хортой. Хоёр хүн  төрийн ордонд хэрэлдэж байхыг  телевизээр үзчихээд аль нэг талд  нь орж сайшаан дэмжиж байгаа нь өөрөө тэнд сууж муу үг хэлж хэрэлдээгүй ч дэмжиж даган баяссанаараа тэр хүнийг нүглийг хураачхаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)