“Apple” компани энэ онд 200 сая Iphone борлуулна

“Apple” компани энэ онд 200 сая Iphone борлуулна

“Apple” компани энэ оны эхний хагас жилд эд анги нийлүүлэгч компаниудад 80 сая “iPhone” үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээний захиалга өгөөд байгаа юм байна.

Үүний 65 сая нь “iPhone 11” болон “iPhone 11 Pro” харин 15 сая нь хямд үнээр гарах шинэ “iPhone” байна гэдгийг ойрын эх сурвалжууд онцолжээ.

Нийлүүлэгч компаниуд ирэх сараас угсралтаа эхлэхээ мэдэгдсэн байна. “iPhone”-ийн борлуулалт 2020 онд эргэн сэргэх төлөвтэй байгаа бөгөөд эрэлт сайн байгаа учир жилийн туршид 200 сая гаруй “iPhone” борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)