Видео: Домогт сагсчин Кобигийн ослын шалтгаан юу байв?

Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдсан тухай мэдээлэл спортын ертөнцийг цочролд оруулаад байна. 

Түүнтэй хамт 13 настай охин нь амь үрэгдсэн юм. Жианна охин сагсан бөмбөгч болохоор хичээллэж байлаа. Коби Брайант, түүний эхнэр Ванесса нар дөрвөн охинтой билээ.

Домог болсон Кобиг дурсан, ертөнцийн өнцөг булан бүрээс эмгэнэл ирсээр байна. Алдарт тамирчны ослын шалтгааныг сонирхвол тэрээр хувийн нисдэг тэргээрээ зорчиж явсан бөгөөд Калабасасын ойролцоо уул мөргөн осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй, шинжээчид ослын газарт ажиллаж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (107.23.157.16)