Та 2019 оны НӨАТ-ын баримтаа бүртгэж дууссан үү?

 

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгохтой холбоотой ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгаж, 2019 оны төлбөрийн баримтаа бүртгүүлээрэй.

Төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна.

Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13,090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43,714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд 2020.01.08-ны 23:59:59 цагаас өмнө хэрэглэгчийн мэдээллээ засварлана уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)