Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

 Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг энэ сарын 16-нд болох Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ.Сонгуулийн тухай хуулийн “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд гомдол ирүүлсэн байна.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн  9 дэх заалтад “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”гэжээ.

Мөн 10 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” хэмээн заасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)