Тоосны багаж хүлээлгэн өглөө

Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хөрөнгө оруулалт хийлээ. 2019 онд тус лабораторид спектрофотометр, нэг талаас ажилладаг ширээ, орчны бохирдлыг хянах харуулын будка, тоосны багаж зэрэг нийт 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж, албан хэрэгцээнд зориулж суудлын авто машин шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Сүүлийн үеийн харуулын будкатай болсноор цаашдаа автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдон Улаангом сумын агаарын бохирдлыг тасралтгүй хянах нөхцөл бүрдэж байна. Шинээр ирсэн тоосны багаж нь 24 цагийн туршид РМ1.0, РМ2.5, РМ10 болон нийт тоосыг нэгэн зэрэг хэмжих боломжтой юм. 

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)