119 согтуу жолоочийг илрүүлжээ

 Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.Нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон ноцтой осол бүртгэгдсэнээс найм нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үүджээ.

Зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдсөн, 4 нь үл хөдлөх зүйл мөргөснөөр тус тус үйлдэгджээ.

Цар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд, гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлсэн бөгөөд энэ долоо хоногт 20 гаруй гэмт хэрэг, зөрчилтэй 27 тээврийн хэрэгслийг илрүүлэн шалгажээ. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 хүнд хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)