Согтуугаар машин жолоодож яваад түргэний тэрэгтэй мөргөлджээ

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсээр байгаа билээ. Нэг шөнөдөө 20, 30 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн албан хаагчдад баригдаж байгаа юм. 

Тэгвэл өнгөрсөн шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байсан ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)