Дархан цомд А.Нармандах түрүүллээ

Үндэсний бөхөд тооны хувьд жин дардаг бүх сумын цолтой бөхчүүдийн улсын хэмжээний том тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулдаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Улсын шигшмэл сумын цолтнууд очдог энэхүү барилдаанд өнөө жил 120 гаруй бөх хоёр өдөр барилдаж, аваргаа шалгаруулав.

Тойргийн журмаар явагдсан тус тэмцээнд Завхан аймгийн Идэр сумын харьяат Даян дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах шигшээд нэг унаатай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Оргодолын Мягмардорж мөнгөн медаль, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Баттөмөрийн Батбаян хүрэл медаль хүртлээ.

Уран барилдааны шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат С.Зээбүргэд хүртсэн бол дөрөвдүгээр байрт Увс аймгийн Хяргас сумын харьяат Ц.Билэгсайхан заан шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.204.218.79)