Кирибаяма дэвшиж, Роога “урвасан” шинэ банцүкэ

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн банцүкэг зарлалаа. Асанояма сэкивакэ болж, Такаясү озэки цолоо алдлаа. Гэхдээ Такаясү нэгдүгээр сарын тэмцээнд 10 давахад озэки цолоо эргүүлэн авна. Энэ сард монгол бөхчүүдийн банцүкэ тун их өөрчлөгдлөө. Ичиножёо жюүрёод унасан бол Тэрүнофүжи жюүрёод дэвшин гарч ирсэн.    

Мичинокү дэвжээний Кирибаяма дээд зиндаанд дэвшлээ. Тэрбээр тус дэвжээнээс 2008 оны Хакүбагаас хойш төрж байгаа дээд зиндааны бөх юм. Кирибаяма Монголоос төрсөн 26, гадаадын 49 дэх дээд зиндааны бөх болж байгаа юм.

Бас нэгэн мэдээ бол Роога хэмээх А.Амарсанаа нэгдүгээр сараас эхлэн төрсөн нутгаа Монголоос ОХУ болгон өөрчилсөн байна. Ингэснээр Роога мэргэжлийн сүмо дахь цорын ганц орос бөх болж байна.

А.Амарсанаа нь монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сүмоч" гэж байнга нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. 15 настайдаа Японд ирж, Тоттори сургуульд элсэн, өнгөрсөн жил Японы ахлах сургуулиудын ёкозүна болж, гадаадын анхны ёкозүна гэсэн хүндтэй цол хүртсэн. Роога сэтгүүлчдэд "Шүтдэг бөх байхгүй ч ирээдүйд Хакүхо аваргатай барилдах хүсэлтэй. Зорилго сэкитори болох. Ер нь би орос хүн. Гэнэт монгол хүн гэж нэрлүүлэхэд хачин байсан" гэж ярьж байсан билээ. Ийнхүү ирээдүйтэй нэг сайн бөх маань ОХУ-ыг сонголоо.

Хацү башё

Хакүхо

Ёкозүна

Какүрюү

Такакэйшёо

Озэки

Гоэйдо

Асанояма

Сэкивакэ

Такаясү

Аби

Комүсүби

Дайэйшёо

Эндо

М-1

Миёогирюү

Хокүтофүжи

М-2

Митакэүми

Тамаваши

М-3

Котоюүки

Окиноүми

М-4

Шёодай

Мэйсэй

М-5

Энхо

Такарафүжи

М-6

Точиношин

Шёохозан

М-7

Ооношёо

Аойяма

М-8

Рюүдэн

Таканошёо

М-9

Ютакаяма

Саданоүми

М-10

Ишиүра

Чиёотайрюү

М-11

Кагаяки

Цүрүгишёо

М-12

Чиёомарү

Котошёогикү

М-13

Котоэко

Тэрүцүёоши

М-14

Шиманоүми

Азүмарюү

М-15

Икиой

Точиоозан

М-16

Кайсэй

Кирибаяма

М-17

Токүшёорюү

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-4 Миторюү Б.Төрболд

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр

З-7 Ичиножёо А.Ичинноров

З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн

Б-14 Сакигакэ Я.Баттүшиг

Макүшита

Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар

З-11 Сэйро А.Өнөболд

Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай

Б-24 Кагамио Б.Нанжид

З-36 Саданохикари Д.Наранцогт

Б-48 Араваши Э.Дөлгөөн гэмтэл

Санданмэ

З-43 Ёошёояма Б.Анхбаяр

Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат

З-75 Дайтэнма Н.Чинзориг

Жонокүчи

Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн

Эx сурвaлж: Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)