Ээжийгээ нэхэж уйлдаг хүүдээ зориулсан бүтээлч аавын мэргэн санаа

Ээжийгээ өрөөнөөс гараад явчих л юм бол уйлчихдаг хүүдээ зориулж нэгэн аав сонирхолтой зүйл сэджээ. Тэр нь ээжийнх нь төрхийг бодит мэт хэвлэн хүүхдийнхээ нүдэнд ил байрлуулах арга аж.

 

Бүтээлч аавыг Нэжи Сато гэдэг бөгөөд тэрээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Нэг настай хүү хэрэв ээж нь нүдэнд нь харагдаж л байх юм бол тайван амгалан байдаг гэнэ. Харин өрөөнөөс гарах, нүдэнд нь харагдахаа л байчихвал уйлж сандаргадаг байна.

Сато аав “Эхэндээ түүнийг уйлдаг байхад нь утсан дээрээ ээжийнх нь зураг эсвэл бичлэгийг үзүүлэх арга хэрэглэсэн ч тус болоогүй. Тиймээс түүнийг “хуурах” бодит мэт харагдуулах аргыг сэдсэн” гэжээ. Аавынх нь энэхүү гайхалтай санаа түүний ажил мэргэжилтэй холбоотой гэнэ. Тэрээр сурталчилгааны самбар, бүтээгдэхүүн эсвэл хүнийг бодит мэт хэвлэдэг хэвлэлийн компанид ажилладаг байна. Түүний хүү өнөөг хүртэл энэ аргад хууртан, ээжийгээ дэргэд нь байсаар л байгаа гэж боддог гэнэ.

Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (52.91.177.91)