Роналдо сүүлийн 15 улирал багадаа 10 гоол оруулсан цор ганц хөлбөмбөгч

Италийн Сери А лигийн 16 дугаар тойргийн хүрээнд "Ювентус" клуб "Удинезе"-г талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод "Ювентус"-ын довтлогч Криштиано Роналдо 2 гоол оруулж, дубль хийсэн. Ийнхүү тэрбээр улирал эхэлснээс хойш бүх тэмцээнд 11 гоол оруулаад байна. 

Ингэснээр Роналдо сүүлийн 15 улирал дараалж хамгийн багадаа 10 гоол оруулсан Европын топ 5 лиг дэх цор ганц хөлбөмбөгч боллоо. Мөн тэрбээр энэ тойрогт хоёр бөмбөг оруулснаар 9 гоолтой, мэргэн буучийн жагсаалтын 4 дүгээр байрт бичигдэж байгаа юм. Харин "Лацио" клубын довтлогч Чиро Иммобиле 17 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)