Б.Махбалын хэргийг прокурорт буцаалаа

Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал өнгөрөгч оны наймдугаар сард яамныхаа Дотоод хяналт, аудитын газрын дарга Г гэгчийг хэрцгийгээр зодож аминд нь халдсан билээ. 

Тэгвэл сэжигтэн Б.Махбалд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хурлын үеэр Б.Махбалын өмгөөлөгч нарын нэг нь "Маргааныг талийгаач эхлүүлсэн. Тэгэхээр Б.Махбал мөн адил хохирогч учраас түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож өгнө үү" хэмээн хүссэн аж. 

Эx сурвaлж: Dardas.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)