Оросууд үүнийг хүслээ гэж үү?

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд олон улсын тэмцээн, тэр дундаа олимпийн наадам, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхгүй боллоо.

Тус улсын төр засгийн оролцоотойгоор допинг хэрэглүүлж, сорилын дүнг засч байсан гэх үндэслэлээр WADA багагүй хугацаанд шалгалт хийжээ. Ингэснээр ОХУ-ын тамирчид “Токио-2020” зуны олимп, паралимп, “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпийн наадамд өөрийн орны тугийн дор оролцох боломжгүй юм. Тэд зөвхөн олимпийн тугийн дор л оролцож болно. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Оросын нутаг дэвсгэрт олон улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулахыг хориглож, Оросын олимпийн төлөөлөгчдийг олон улсын аливаа арга хэмжээнд оролцуулахгүй шийдвэр гарлаа.

Харин 2020 оны Европийн хөлбөмбөгийн АШТ-д энэ шийтгэл хамаарахгүй юм байна. ОХУ-ын хувьд WADA-гийн энэхүү шийдвэрийг 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй ажээ.

Ц.Ганбат

Эx сурвaлж: Shuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)