Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт гаргажээ

Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн болох нь тогтоогдсон Буриад улсын Ардын жүжигчин, СТА Б.Амархүүд шүүхээс хоёр жилийн ял оноосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ. 

Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчилж, хоёр жилийн хорих ял оноосон юм.

Т.Гэрэл

Эx сурвaлж: Zaluu.com

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)