Хятадад гахай ба бичийг нийлүүлж авсан генийн өөрчлөлттэй анхны амьтад гаргаж авчээ

Хятадад гахай ба бичний гибрид амьтад төрсөн тухай "Metro" мэдээлжээ. Тэр гэхийн тэмдэггүй ийм амьтан гаргаж авахын тулд бүрэлдээд дөрөв хонож байгаа гахайны 4000 үр хөврөл дотор зохиомол аргаар үржүүлж авсан бичний эсийг хийсэн байна. Ингэснээр эдгээр тооройн элэг, зүрх, арьс ба уушгинд хавч идэгч бичний ДНХ агуулагдах болсон байна. Гэхдээ энэ олон үр хөврөлөөс ердөө 10 торой нь эсэн мэнд төрсөн ч найм нь долоо хоногийн дотор үхэж, хоёр нь амьд үлдсэн гэдгийг "Metro" онцолжээ. Өвөрмөц туршилтыг эд эрхтнийг цаашид шилжүүлэн суулгах зорилгоор үржүүлдэг тусгай лабораторид хийсэн гэж байна. Хятадын эрдэмтэд Альцхеймерийн өвчнийг илүү нарийвчлан судлахын тулд хүний тархитай бич гарган авахаар ажиллах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)