Хотын төвд 10-15 насны таван хүүхэд машин жолоодож яваад баригджээ

Хотын төвд 10-15 насны таван хүүхэд машин жолоодож яваад баригджээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2019.12.05/ 15.00 цагийн орчимд 10-15 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож хотын төвд хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулжээ. Мөн тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр хүүхдүүд гудамжинд асаалттай орхисон байсан машиныг унаж, цанын бааз руу явж байсан хэмээн мэдүүлж байгаа аж. 

Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад, "Хүүхдүүдийг хэлтэст авчирч мэдүүлэг авч байгаа. Түүний дараа  хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгнө " хэмээлээ.    

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)