2020 оны сонгуульд 20.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын багийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ын ажилтай танилцав.

Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар, мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын ажилтай танилцаж буй юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асуув.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, "Сангийн яам сонгуульд 20.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон нь өмнөхөөсөө өссөн үзүүлэлт. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой. Ирэх хавар энэ тоо дахин өснө. Үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм. Сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат нар оролцлоо.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
DR MAXWELL.C Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
2019-11-13 Хариулах