Б.Нетаньху Засгийн газрыг эмхлэн байгуулах мандатаа эргүүлэн өгч магадгүй

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрыг эмхлэн байгуулах мандатаа Ерөнхийлөгч Реувин Ривлинд эргүүлэн өгч магадгүй талаар “Ликуд” нам мэдээлжээ.

“Өнгөрсөн ням гарагт өрсөлдөгч “Цагаан-Цэнхэр” намын төлөөлөгчидтэй хийсэн нэгдлийн Засгийн

газар байгуулах хэлэлцээ амжилтгүй боллоо. Б.Нетаньяху Засгийн газрыг эмхлэн байгуулах өөрийн

мандатаа Ерөнхийлөгчид эргүүлэн өгч магадгүй” гэж Ликуд намын мэдэгдэлд дурдсан байна.

Израилд есдүгээр сарын 17-нд явуулсан бүх нийтийн сонгуулиар аль нэг нам олонхын суудал авж

чадаагүй бөгөөд Израилд энэ онд явуулсан хоёр дахь сонгууль энэ болсон юм. Уг

сонгуулиар Б.Ганцын “Цагаан-Цэнхэр” эвсэл 33 суудал авсан бол Б.Нетаньяхугийн “Ликуд” нам 31

суудал авжээ

Б.Нетаньяху Засгийн газрыг эмхлэн байгуулж чадахгүй бол мандатаа Ерөнхийлөгч Реувин Ривлинд

эргүүлэн өгнө гэж өмнө нь “Jerusalem Post” сонин мэдээлж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)