Монголыг мандуулсан Б.Бат-Эрдэнээр бахархъя аа

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн хөгжмийн томоохон уралдаан болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" хэмээх түүхэн шагналыг Монгол Улсын Консерваторид авчирсан юм.

Түүний хүртсэн хүндтэй шагнал Монголын төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн тайзнаа таниуллаа

Монгол улсын консерваторийн багш тэрбээр энэхүү хүндтэй шагнал хүртсэн нь Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа манай улсын төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн тайзнаа таниулж чадлаа.