Хүүхнүүдийг секс, дур хүсэлгүйгээр яаж төсөөлөх юм

Бэлгийн ажлаас татгалзах нь нэг ёсны эмгэнэл юм. Учир нь ингэж татгалзахын тулд биеэ албадахад хүрдэг. Үүнийг амьдралын бас нэг бэрхшээл гэж үздэг. Гэр бүл салж сарних, эсвэл хэн нэгнийг үзэн ядаж сексийг хүсэхгүй байх нь амьдралд тохиолддог л зүйл. Янаг, амрагийн явдлаас татгалзаж хөндийрсөн хүн өөрийгөө аль болох завгүй байлгахыг боддог. Тэр тусмаа нийгмийн амьдрал болоод өөрийн сонирхсон хобби найз нөхөдтэйгээ уулзахад анхаарал илүү хандуулан дутагдаж буй зүйлээ нөхдөг. Гэр бүл болоод насан туршдаа хөндийрсөн хүмүүст сексийн ямар нэгэн тогтсон хэм хэмжээ гэж байдаггүй. Ер нь бэлгийн амьдралын хэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй байдаг. Эмэгтэйчүүд нас бие ид гүйцсэн үедээ л секст туршлагажиж, тачаангуй дур хүсэл нь үргэлж оргилж байдаг бол эрчүүдийн 40 насанд сексийн дур хүсэл нь буурах тал руугаа ханддаг байна.

Амраг хосууд бие биедээ санаа тавьж, аль болох халуун дотноор ойлголцохыг хичээх нь зүйтэй

Сексээс татгалзаж болно, гэхдээ түүнийг мартах ёсгүй

30 настай хосууд долоо хоногт гурваас дөрвөн удаа бэлгийн ажил хийдэг бол 40 настангууд мөн хугацаанд хоёроос гурван удаа янагладаг. Энэ тоо баримт дундаж үзүүлэлт юм. Иймд яаран дүгнэлт хийж, санаа сэтгэлээр унах хэрэггүй. Эхнэр, нөхөр хоёрт дур хүсэл төрөх нь багассан тохиолдолд харьцаандаа гол анхаарлаа хандуул. Амраг хосууд бие биедээ санаа тавьж, аль болох халуун дотноор ойлголцохыг хичээх нь зүйтэй. Үдэш орой эртхэн унтаж амран хүч тэнхээгээ сэлбэх нь бэлгийн чалх хэвийн байхад нэн тустай. Ингэснээр эрч хүчтэй сэргэлэн цовоо байх төдийгүй янаглан амраглах дур хүсэл, сексийг хүсэх байдал нь хэвийн байх болно. Тачаагуй янаглалаас татгалзах юм уу түүнийг хүсэхгүй байх нь тухайн хүний сонирхол, зан ааш, ёс, зан үйл, шашин шүтлэг зэргээр ямар нэг тодорхой учир шалтгантай байж болох юм.