Хүүхнүүдийн нүд унагадаг “Сахал” Ганбаа хаана явна вэ?

Лувсандоржийн Ганбаатар "Дөмөн", "Сонор", "Хангамж" хамтлагуудын даралтат хөгжимч. 
1970-аад онд орган хөгжим тоглох тал дээр түүний өмнө "Баянмонгол" чуулгын органч Б.Даваа, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн органч Б.Наранбаатар хоёр л гишгэдэг байжээ. Хөнгөн хөгжмийнхөн дунд "Сахал" Ганбаа нэрээр алдаршсан түүнд сахал үнэхээр донжтой зохидог.

Гайхамшгаар дүүрэн 70-аад оны авъяаслаг сайхан залуусын нэг тэр өнөөдөр ч хөгжмөөр амьсгалж яваа гэнэ шүү

Охид бүсгүйчүүд нүд унагадаг залуусын нэг түүний сүмбэн цагаан хуруу даралтат хөгжмийн товчлуур дээр бүжих шиг тоглодог байв. Монголын цахилгаан гитарын хаан "Хар" Лхагваа, "Бацаан" Зоригоо нартай хамт тоглодог, дотно найз нь явсан Лувсандоржийн Ганбаатар цагтаа Хөгжим бүжгийн сургуулийн хийлийн ангийг дүүргэжээ. Гайхамшгаар дүүрэн 70-аад оны авъяаслаг сайхан залуусын нэг тэр өнөөдөр ч хөгжмөөр амьсгалж яваа гэнэ шүү.