4000 еврог ямар орны авьяастан гардах бол

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” зохион байгуулагдаж байгаа билээ.

Наадмын гранпри шагналтан 4000, дэд байр 2000, гутгаарбайр 1000 еврогийн шагнал хүртэх нь ээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, БНХАУ, Япон , БНСУ,  Турк, Энэтхэг Улс, Узбекстан, Йордан, Малайз Улс, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй уран бүтээлч, ардын авьяастан оролцож буй.

“Азийн ардын урлагийн их наадам”-ын  “Язгуур урлаг чуулга” төрөлд нийт 46 чуулгын 402 авьяастан, Ардын хөгжмийн төрөлд 283 оролцогч оролцож байгаа бол гоцлол 81, 10 цөөхүүлийн 81 хөгжимчин, 16 хамтлагийн 121 хөгжимчин, мөн “Ардын бүжгийн төрөл”-д нийт 596 бүжигчин түүнээс гоцлол төрөлд 96, цөөхүүл төрөлд 30 чуулгын 150 бүжигчин, хамтлаг төрөлд 40 хамтлагийн 350 бүжигчин оролцож байна.


Тэгвэл "Ардын дууны төрөл"-д гоцлол төрөлд 145, цөөхүүл төрөлд 16 чуулгын 46, хамтлаг болон найрал төрөлд 7 хамтлагийн 154, нийт 345 ардын авьяастан, уран бүтээлч оролцож байна. Наадмын гранпри шагналтан 4000, дэд байр 2000, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх нь ээ.

                                                                                                                           

                                                                                                                                               Г.Номин