Монголын улаан рок хөгжимчин

"Ногоон гэрэл”, “Соёмбо”, “Цирк эстрад” зэрэг хамтлагуудад тоглож ирсэн “Харанга” хамтлагийн хөгжимчин Я.Одсүрэн насаараа гитартай нөхөрлөж яваа. Мэргэжлийн цөөхөн рок хөгжимчдийн нэг болох түүний зохиосон дуу болгон хит болж үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх нь их. өөрийн хэрэглэж байсан Gibson Les Paul загварын 00138414 дугаартай, улаан хүрэн өнгийн гитараа Монголын рок музейд 2013 оны хоёрдугаар сарын 06-нд  хадгалуулахаар хүлээлгэн өгсөн нь мөн л  үнэ цэнэтэй үзмэрүүдийн нэг болжээ.

Алдарт хөгжимчний домог болсон тус гитар “Харанга” хамтлагийн “Эрин зууны хөг”, “Ертөнцийн өнгө” концертод тоглогдсоноос гадна өөрийнх нь бие даасан “Харангын Оогий” цомгийн хэд хэдэн дууны ард эгшиглэсэн түүхтэй

“Монголын улаан рок гэгддэг энэ алдарт хөгжимчний домог болсон тус гитар “Харанга” хамтлагийн “Эрин зууны хөг”, “Ертөнцийн өнгө” зэрэг концертод тоглогдсоноос гадна өөрийнх нь бие даасан “Харангын Оогий” цомгийн хэд хэдэн дууны ард эгшиглэсэн түүхтэй хөгжим юм. (Хэрэглэж байсан хугацаа 1997-2004)