АНУ-ын бөхчүүд аргагүй л хүчтэй юм

Чөлөөт бөхийн эх орон АНУ ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулж байна. Сонгон шалгаруулалтын эхний тэмцээн өчигдөр Нью-Жерси мужийн Ратгерс хотод эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн таван жинд боллоо. 

Сонгон шалгаруулах сүүлийн халз тэмцээн зургадугаар сарын 15-нд Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 76 кг-ын жинд болно

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Давид Тэйлор бэртлийн улмаас халз барилдаанд оролцох боломжгүй болсноор 2012 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Патрик Дауни хэмээх даруйхан амжилттай залуу ирэх намар дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөх эрхтэй болоод байсан юм. Харин 79 кг-д өрсөлдөх Будапештийн дэлхийн аварга Кайл Дейк, түүний өрсөлдөгч Алекс Дерингер нарын халз барилдаан тодорхой шалтгаанаар хойшлогджээ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Зейн Ретерфорд, 92 кг-д Жейден Кокс, 125 кг-д Ник Гвяздовски, эмэгтэйчүүдийн 50 кг-д Уитни Кондер, 57 кг-д Женна Баркетт, 65 кг-д Форрест Молинари, 68 кг-д Будапешт-2018 ДАШТ-ий хүрэл медальт Тамыра Менса, 72 кг-д Виктория Франсис нар Нур-Султанд зодоглох эрхээ авав. Халз барилдаанд түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д оролцох байсан бөгөөд Ретерфорд Янни Диакомихалисийг 10:4, 6:6-аар, Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Кокс Бо Никалыг 4:2, 5:0, ДАШТ-ий хошой хүрэл медальт Гвяздовски өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 19 настай Гейбл Стивесоныг 4:4, 3:3-аар тус тус ялжээ. 

Сонгон шалгаруулах сүүлийн халз тэмцээн зургадугаар сарын 15-нд Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 76 кг-ын жинд болно.