Сарын тэмдгийн өвдөлт, зовиурыг яаж эмчлэх вэ?

Сарын тэмдгийн үед өвдөлт, зовиур мэдрэгдэх нь хэвийн зүйл. Үүнийг эмчлэх тусгайлсан арга байдаггүй. Хэдий тийм ч зөв хооллосноор өвдөлтийг намдааж болно. Сарын тэмдгийн үед дараах зүйлсээс татгалзаж, хэрэглээг багасгах нь зүйтэй.

Хэт халуун, хүйтэн хоол, мөстэй ундаа зэргээс татгалз.

Хоол хэт халуун эсвэл хүйтэн байх нь цусны эргэлтэнд саад болдог тул сарын тэмдгийн хэвийн ирцэнд сөргөөр нөлөөлнө. Энэ үед мөстэй ундаа, хүйтэн кола уухаас зайлсхийгээрэй

Ууц, нуруугаар хөших зэрэг зовиурыг спиртийн төрлийн ундаа улам нэмэгдүүлдэг байна

Хурц амттай, халуун ногоотой хоолноос татгалзаарай.

Халуун ногоотой хоол нь хэдийгээр дархлаа сайжруулдаг гэдэг ч сарын тэмдгийн үед хэрэглэх нь тийм ч сайн биш. Халуун ногоотой, шарж хуурсан, исгэлэн хоол хүнс нь цус их хэмжээгээр гарах нэг шалтгаан болдог.

Спиртийн төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй.

Сарын тэмдгийн үед вино ч уух бараг хэрэггүй. Спиртийн төрлийн ундаа нь цусыг хэвийн хэмжээнээс илүү гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул татгалзах нь зөв юм. Мөн ууц, нуруугаар хөших зэрэг зовиурыг спиртийн төрлийн ундаа улам нэмэгдүүлдэг байна.

Өөх тостой хоол унд хэрэглэх нь тийм ч таатай биш.

Өөх тос ихтэй хоол хэрэглэхээ хязгаарлаж, оронд нь загас тахианы мах сонгож хоол хүнсэндээ хэрэглэ.

Давс хаванг улам ихэсгэнэ.

Тиймээс сарын тэмдгийн үед давсны хэмжээг эрс багасгаарай. Нөөшилсөн мах, элдэв төрлийн хүнс, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг. Давсны норм сарын тэмдгийн үед /50 мл-ээс бага/ байвал зохино.