Н.Халиуны хөгжимгүйгээр 1970-1980-аад оны хамтлагуудыг төсөөлшгүй

Монголын орчин цагийн хөгжмийн урдаа барьдаг найруулагчдын  нэг Наранбаатарын Халиун 1980-аад оны сүүлчээр Улаанбаатар хотын Чингэлтэйн клубийн хөгжимчин байхдаа БНАГУ-д үйлдвэрлэсэн "Вермона" фирмийн орган хөгжмөөр тоглодог байжээ. (Vermona Formation 2 №173665 VEB Klingenthaler Harmonikawerke Klingenthal. Deutsche Demokratische Republik) гэсэн бичиг бүхий энэ хөгжмийн эдэлгээ тун сайн, регистр солих товчлуурууд, даралтууд нь иж бүрэн, тагны түгжээ зэрэг нь бүгд хэвийн ажиллагаатай.

2011 оны 9-р сарын 8-нд уран бүтээлээ туурвиж байсан хайртай хөгжмөө Монголын Рок музейн үзмэр болгохоор хүлээлгэн өгчээ

1970-1980-аад оны хамтлагууд энэ гайхамшигтай эгшиглэнт даралтат хөгжимд тулгуурлан уран бүтээлээ хийдэг байсан гэнэ. Халиун өөрийн зохиосон мөн найруулсан олон дуугаа бичүүлэхдээ энэ л хөгжмөө ашигласан гэдгээ дурссан байдаг. Тэрбээр "Соёл-Эрдэнэ" хамтлагийг үндэслэн байгуулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын хүү билээ. Тэрбээр 2011 оны 9-р сарын 8-нд уран бүтээлээ туурвиж байсан хайртай хөгжмөө Монголын Рок музейн үзмэр болгохоор хүлээлгэн өгчээ.