Алт хүртсэн 60.000 ам.долларын тэтгэлгийн эзэн

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол балетчин  түрүүлж, алтан медаль хүртлээ. Түүнийг М.Тэлмэн гэдэг.Тэрээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болов. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаа алтан медаль авч байгаагаараа онцлог.

М.Тэлмэн Н.Мөнхдэлгэр багшийн удирдлага дор долоон жил суралцаж, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан байна.

Түүний оролцсон энэ тэмцээн нь дэлхийн 10 улсаас хүүхэд, залуус оролцсон, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн 18 хотод болдог. Тэмцээний үеэр БНСУ-ын балетчид  сайн байсан. тэр энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож Монгол түмнээ баярлуулж чадлаа.Энэ сарын 12-нд эх орондоо ирэх монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.