Арьс чинь хуурайшдаг бол оливын тос хэрэглэ

Оливийн тос нь кальци, фосфор, натри болон Е, К амин дэмээр тун баялаг хүнс. Энэ тос нь наранцэцгийн болон эрдэнэ шиш, рапсын тосыг бодвол тослогийн хувь хэмжээ багатай. Хоолоо хуурах шаардлагатай бол оливийн тосоор хуурсан дээр.

Ходоодны шархтай хүмүүс оливийн тосыг  хоол идэхээсээ өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Өдөр бүр хүндээр бие засдаггүй, архаг өтгөн хаталттай хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ оливийн тосыг нэг халбагыг ууж байвал үр дүн нь удахгүй мэдэгдэнэ.

Хуурай арьсанд сайн нөлөө үзүүлдэг шиг, хагны эсрэг сайн үйлчилгээтэй

Оливийн тосны гайхалтай ач тус

* Зүрхний өвчнөөс сэргийлнэ. Оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэвэл зүрхний өвчин, даралт ихсэх болон цус харвалтаас сэргийлж чадна. Учир нь оливын тос бол дахин боловсруулаагүй тослог хүчил бөгөөд найрлаганд нь агуулагдах антиоксидантууд болон витамин Е амин дэм нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг байна.

* Алцгеймерийн өвчнөөс хамгаална. Газар дундын тэнгисийн улс орнуудад алцгеймерийн өвчлөл харьцангуй бага байдгийг та урьд өмнө сонсож байсан уу? Үүний гол шалтгааныг судлаачид эрж хайсан бөгөөд үр дүнд нь тэдгээр улс орнуудын ард иргэд оливын тосыг тогтмол хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

* Элэг гэмтэхээс сэргийлэх чадвартай. Оливын тосны өөр нэг ач тус бол элгийг гэмтээдэг эсүүдээс уг чухал эрхтэнийг хамгаалах явдал юм. Оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр элэг өвчилнө гэж айх хэрэггүй.

* Арьсыг гайхалтай чийгшүүлнэ. Арьс чинь хуурайшдаг бол оливын тос хэрэглэ. Арьсаа сайтар угааж цэвэрлэсний дараа оливын тосноос түрхэж, зөөллөн иллэг хийхэд хангалттай.

* Загатнахыг болиулна. Шавьж хазах, арьс хуурайших болон тууралтаас болж загатнах явдлыг оливын тосны тусламжтай хэвийн болгож болно. Загатнаж буй арьсан дээрээ оливын тосноос бага зэргийг дусааж, боолгүй орхино. Үр дүнд нь загатнахаа болино.

Зүсэгдсэн арьсыг эмчилнэ. Арьсаа санамсаргүй байдлаар зүссэнээс болж, бактери биед орох эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэ тохиолдолд зүссэн хэсэгтээ бага зэрэг оливын тос дусаахад хангалттай. Мөн кокосын тос, лавандын навчны тос, хатаасан каледула, зөгийн лав тос, цайны модны тос болон эфирийн тос энэ гэмтэлд сайн нөлөөтэй

* Хумсны толион дахь сөрсөн арьсыг зөөлрүүлнэ. Хэрэв таны хумсны толион дахь арьс сөрж, хатуурсан бол хумсаа оливын тосоор угаахад асуудал төвөггүй шийдэгдэнэ.

* Хагтахаас сэргийлнэ. Хуурай арьсанд сайн нөлөө үзүүлдэг шиг, хагны эсрэг сайн үйлчилгээтэй. Үсэндээ оливын тос түрхэж, толгойндоо уут углан, хэсэг хугацаанд байлгана. Үүний дараа усанд орж, толгойгоо сайтар угаагаарай.

* Нүүр будгийг арилгана. Тос бусад тосыг задладаг. Тийм учраас нүүр будалтыг оливын тосны тусламжтай төвөггүй арилгаж болно. Мөн нүдэндээ оливын тос хэрэглэвэл бактери нүд рүү орохоос сэргийлэхээс гадна батгыг эмчилнэ.